Түгээмэл асуулт, хариулт (FAQ)

Бидний түгээмэл асуултуудаас цаг алдалгүй шийдлийг ол
RS Finance баталгаажуулалтад ямар бичиг баримтуудыг хүлээн авдаг вэ?
Хувийн мэдээлэл баталгаажуулахад зурагтай, төрөөс олгосон баримт бичгийг ашиглана уу (жишээ нь, иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэх, гадаад паспорт), хугацаа нь дор хаяж 6 сарын хүчинтэй байх ёстой. Proof of addres хэсэгт : E-Mongolia – с оршин суугаа хаягийн тодорхойлолт эсвэл иргэний үнэмлэхийн лавлагааг оруулна уу. Тод, өнгөт хуулбар эсвэл зурагнуудыг jpg, pdf, эсвэл png форматаар оруулна уу.
Хэрэв та https://rs-fin.com вэбсайт дээр профайл үүсгээгүй бол, данс нээхээс өмнө заавал бүрдгүүлнэ үү. Шинэ төрөл эсвэл нэмэлт данс нээх бол “Данс” хэсэг рүү орж, “МТ данс нээх” товчийг дарна. Дараа нь сервер, дансны төрөл, валют, хөшүүргийн хэмжээг сонгоно уу.
Хэрэв та Хэрэглэгчийн профайлд нэвтрэх нууц үгээ мартсан бол нэвтрэх хуудасны “Нууц үг мартсан” сонголтыг ашиглан сэргээнэ үү. Харин нууц үгээ солих бол RS Finance профайлдаа нэвтэрч, дэлгэцийн баруун дээд буланд байрлах профайлын дүрс дээр дарж, “Хувийн мэдээлэл” хэсгийг сонгоод “Нууц үг солих” сонголтыг сонгон шинэ нууц үгээ тохируулна уу.
Трейдэрийн нууц үгийг өөрчлөхийн тулд, эхлээд өөрийн хэрэглэгчийн профайл руу нэвтэрнэ. Үүний дараа арилжааны дансны баруун захад байрлах “Operate” хэсэг рүү орж, “Edit MT4 password” сонголтыг дарна. Ингэсний дараа гарч ирэх цонхонд шинэ нууц үгээ оруулна. Энэ үед таны одоогийн трейдэрийн нууц үгийг мэдэх шаардлагагүй. Эцэст нь хамгаалалтын нууц үгээ оруулж, үйлдлээ баталгаажуулснаар таны шинэ трейдэрийн нууц үг идэвхэжнэ.
Арилжааны данснаас мөнгө татахдаа “Хэрэглэгчийн профайл” руу нэвтэрч “WITHDRAW” товчийг дарна уу. Дансандаа мөнгө байршуулахдаа ашигласан төлбөрийн системийг ашиглана уу. RS Finance-ийн Мөнгө угаахтай тэмцэх (AML) бодлогыг баримталж, мөнгийг дансанд байршуулахад ашигласан ижил хэтэвч рүү ижил валютын хэмжээгээр шилжүүлэхийг анхаарна уу.
Өөр төрлийн арилжааны данс тус тусдаа өөр сервертэй холбогддог тул дансны төрлийг шууд солих боломжгүй. Ийм учраас “Хэрэглэгчийн профайл” руу орж өөр сервер дээр шинэ данс нээнэ. Хуучин данснаасаа шинэ данс руу мөнгөө шилжүүлэхдээ “Transfer” товчийг ашиглана.
Демо данс нь үйлчлүүлэгчдийг Форекс зах зээлтэй танилцуулахад хамгийн тохиромжтой байдаг. Энэхүү дансанд мөнгө байршуулах шаардлагагүй боловч арилжаанаас олсон ашгийг татан авах боломжгүй. Демо дансны ажил нөхцөл нь бодит данстай адил бөгөөд үүнд гүйлгээний журам, үнийн саналыг авах дүрэм, болон арилжаа нээх нөхцөлүүд багтдаг.
Хөшүүргийг хэрхэн өөрчлөх вэ?
Хөшүүрэг өөрчлөхийн тулд өөрийн “Хэрэглэгчийн профайл” руу нэвтрээд, “Данс болон санхүүгийн менежмент” хэсэгт орж, “Хөшүүрэг шинэчлэх” (Update Leverage) сонголтыг дарна. Дараа нь МТ серверээ сонгож, хөшүүргээ өөрчлөхийг хүссэн МТ дансаа сонгоно. Шинэ хөшүүргийн хэмжээг тохируулж хамгаалалтын нууц үгээ оруулаад эцэст нь “APPLY” товчийг дарж баталгаажуулна.
Та өөрийн арилжааны данс руу мөнгө нэмэхдээ “Хэрэглэгчийн профайл”-р дамжуулан тухайн хуудсанд байрлах цахим төлбөрийн сувгуудыг ашиглах боломжтой. “DEPOSIT” (Мөнгө байршуулах) товчийг дарж, валютын төрөл, төлбөрийн суваг, сервер болон мөнгө нэмэхийг хүссэн дансаа сонгоно уу.
Хэрвээ бүх данс таны нэр дээр, нэг профайлын дотор байгаа бол арилжааны нэг данснаас нөгөө данс руу мөнгө саадгүй шилжүүлэх боломжтой. Үүний тулд тухайн хуудсан дээр байрлах “Хэрэглэгчийн Профайл”-ийн “Transfer” (Шилжүүлэх) сонголтыг дарж шилжүүлэг хийнэ.
Арилжааны данснаас мөнгө татахын тулд өөрийн “Хэрэглэгчийн профайл”-д нэвтэрч, “WITHDRAW” (Татан авалт) товчийг дарна уу. Дансандаа мөнгө байршуулсан төлбөрийн системүүдийг татан авалт хийхэд ашиглана. Компанийн Мөнгө угаахтай тэмцэх (AML) бодлогыг баримталж, мөнгө байршуулсан ижил хэтэвч рүү, ижил валютын төрлөөр шилжүүлэхийг анхаарна уу. Түүнчлэн татан авалтын төрөл бүрд шаардагдах баталгаажуулалтын түвшин шалгаарай.
RS Finance-ийн аккаунтад нэвтэрч, “Данс болон санхүүгийн менежмент” хэсэгт ороод “Open MT Account” товчийг сонгоод, MT Server-д RS Finance Demo, MT төрлийн нэрд RS Demo-г сонгоно. Эхлэх дүн болон хөшүүргийн хэмжээгээ тохируулж, хамгаалалтын нууц үгээ оруулна. Үүний дараа “APPLY” товчийг дарж демо дансаа үүсгэнэ.
Исламын данс нь шашны шалтгаанаар хүүтэй мөнгөн үйл ажиллагаанд оролцохыг хориглодог хэрэглэгчдэд зориулсан тусгай дансны төрөл юм. Энэ данс нь арилжаагаа шөнө дамжин хадгалах үед хүүгийн шимтгэл буюу swap авдаггүй. Ийм төрлийн дансыг “swap-free” гэж нэрлэдэг.
Мэдээж хэрэг манай компани Исламын (swap-free) дансны үйлчилгээ санал болгодог. Та энэ үйлчилгээг авахыг хүсвэл өөрийн дансны менежерт мэдэгдээрэй. Анхааруулж хэлэхэд, хүсэлт илгээхэд таны данс автоматаар swap-free данс болохгүй бөгөөд компанийн зүгээс тухайн үйлчилгээг олгох эсэхийг шалгаж, шийдвэр гаргана.